Улаанбаатарт 18 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 18 хэм дулаан байна



2012 оны 08 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлшиж, төв, говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи говийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, Их нууруудын хотгор болон зүүн зүгийн нутгаар 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17-19 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2012 оны 8 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 27-нд төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 28-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тундас орно. Салхи 25, 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж