Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас оюутан сурагчдын зуны амралттай холбогдуулан тэдний чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байгаад хяналт тавих, гол усны аюулаас иргэдийг болгоомжлуулах, архины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ийм нэртэй нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан байна. Энэ үеэр 120 гаруй зөвлөмж, сэрэмжлүүлгийг тарааж, гэмт хэрэг зөрчилд орж, хохирохоос сэргийлэн 84 иргэнийг эрүүлжүүлж, 320 гаруй иргэнийг 2 сая төгрөгөөр торгож, 13 иргэнийг баривчлуулж, 19 иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, захиргааны шийтгэл оногдуулан, согтууруулах ундаа худалдаалдаг хоёр цэгээс 13 литр согтууруулах ундааг түр хурааж, удаа дараа зөрчил гаргасан согтууруулах ундаа худалдаалдаг нэг цэгийн үйл ажиллагааг зогсоолгохоор холбогдох газарт материалыг нь хүргүүлсэн байна.
Р.Бумдарь / Сэлэнгэ /