Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Оросын Холбооны Улсын Холбооны хурлын Төрийн Думын гишүүн, Байгалийн баялаг, ашиглалт экологийн хорооны дэд дарга М.В Слипенчук бараалхав. М.В Слипенчук нь Оросын Холбооны Улсад Буриад улсаас Төрийн Думад сонгогдсон хоёр депутатын нэг юм. Уулзалтын эхэнд М.В Слипенчук нь хэлэхдээ, Монгол Улстай хиллэдэг Оросын Холбооны Буриад, Эрхүү, Алтайн хязгаарын бүсүүдийг нэгтгэсэн 15 гишүүнтэй бүлэг ОХУ-ын Төрийн Думд байгуулснаа Монгол Улсын Ерөнхийлөгчид дуулгаад. Бүлэг байгуулснаар Монгол Улсын хил орчмын харилцааг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллах болно гэдгээ дурьдлаа.
Мөн "Байгал нуурын форум" гэж байгуулагдсан. Энэхүү форум саяхан хуралдаанаа хийсэн бөгөөд ирээдүйд энэ тал дээр Монгол Улстай идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Байгаль орчноо хамгаалах, экологи хамгаалах чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн идэвхтэй байр суурийг дэмжиж, бүс нутгийн байгал орчныг хамгаалах асуудлаар хамтран ажиллахаа мэдэгдэв.
Мөн Буриад болон Оросын Холбооны Улстай эдийн засгийн харилцааг хөгжүүлэх арга замын талаар санал солилцож ярилцлаа.