Герман болоод Францын Засгийн газрын төлөөлөгчид Грекийн эдийн засгийн уналтыг тогтворжуулах талаар Берлин хотноо уулзалт зохион байгуулахаар болжээ. Дээрх уулзалтад Германы Канцлер Ангела Меркель болон Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар оролцох гэнэ. Хоёр орны тэргүүний уулзалт энэ долоо хоногийн сүүлээр болох юм байна. Грекийн эдийн засаг уналтад орсонтой холбогдуулан тус улсын удирдлагууд өчигдөр Европын холбооноос тусламж хүссэн байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр Грекийн эдийн засгийг тогтворжуулахад наад зах нь дөрвөн тэрбум ам.доллар хэрэгтэй ажээ. Европын төв банк, Олон улсын мөнгөний сангаас тус улсад үүсээд байгаа эдийн засгийн тулгамдсан нөхцөл байдалд нааштайгаар хандахаа мэдэгдсэн байна.
Э. Анхтуяа