Уул уурхайн сайд уулзалт хийв

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Уул уурхайн сайд уулзалт хийв

Уул уурхайн сайд Д.Ганхуяг геологи, уул уурхай, газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй мэргэжлийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзсан байна. Энэхүү уулзалтыг 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн чиглэлээр эдгээр мэргэжлийн болон ТББ-уудын саналыг тусгах зорилгоор зохион байгуулсан аж. 

Уулзалтын үеэр сайд Д.Ганхуяг “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэхийг Засгийн газар ажил хэрэг болгоно. Тиймээс иргэний нийгмийн байгууллагуудын дунд уралдаант шалгаруулалт явуулж шалгарсан байгууллага нь шаардлагатай техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, төсөл хэрэгжүүлдэг байхаар бодитойгоор хамтарч ажиллахаар болсон. Мөн салбарын хууль эрх зүйн баримт бичгүүдэд саналыг заавал тусгах шаардлагатай” гэжээ.
 

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж