Дорнод аймгийн боловсрол соёлын газраас сумдынхаа соёлын төвүүдийн хөгжим аппратурыг техникийг шинэчлэх ажил зохион байгуулжээ. Тухайлбал, үлээвэр найрал хөгжим, цахилгаан хөгжим, үндэсний хөгжим, хөгжим аппартур, тайзны тоног төхөөрөмж зэргийг шинээр авч, энэ сарын 21-ний өдрөөс сумдын соёлын төвүүдэд тараан өгчээ. Энэхүү ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй бөгөөд 132 сая төгрөг зарцуулсан байна.
Э.Сар