Олимпиадад амжилт үзүүлсэн залууст суралцах батламж олгов

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Олимпиадад амжилт үзүүлсэн залууст суралцах батламж олгов

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр олон улсын чанартай олимпиадад оролцож, эхний гуравдугаар байрт шалгарсан залууст төрийн өмчийн их, дээд сургуульд суралцах батламж олголоо. Нийт 92 залуус энэхүү батламж гардах эрхийг дунд сургуульд суралцаж байхдаа олж авсныг баталгаажуулж байгаа нь энэ юм. Батламж гардуулах үеэрээ сайд Л.Гантөмөр оюуны спортыг дэмжиж ажиллахаа илэрхийлж, энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлэх болсноо дуулгасан юм. Төслийн хүрээнд залуу үеэ сурч боловсрох боломж олгох зорилгоор сан байгуулах санаачлага гаргажээ.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын зүгээс их, дээд сургуулиуд нь 2012-2013 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө 10 хувиас дээш нэмэхгүй байх ёстой гэсэн бодлого барьж буй юм байна. Гэхдээ энэ нь зөвхөн их, дээд сургуульд шинээр элсэн суралцаж байгаа нэгдүгээр дамжааны оюутанд хамаарах ёстой гэсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж