Ухаалаг спикер Jambox шинэчлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Ухаалаг спикер Jambox шинэчлэгдлээ

Анх Bluetooth чихэвч, спикер үйлдвэрэж амжилтийн гараагаа эхэлсэн Jawbone компани алдарт Jambox утасгүй спикерээ шинэчилсэн байна. Jambox утасгүй спикер нь анх худалдаанд гарсан даруйдаа маш их зарагдаж Америкийн зах зээлд best-seller болж байсан бол энэ удаад тэд Jambox-ийг илүү олон өнгө загвартайгаар худалдаалах гэж байгаа аж. Мөн худалдан авагч та өөрөө өөрийн спикерийнхээ өнгө загварыг нь сонгож захиалга өгөх боломжтой.
Энэхүү спикер нь овор хэмжээ багатай боловч гайхалтай хүчирхэг дуугаралттай гэдгээрээ олонд танигдсан ба энэ удаад олон өнгө болон загварын сонголттойгоор худалдаалагдаж эхэлж байгаа боловч үнээ нэмэлгүйгээр 199.99 доллараар зарж байгаа ажээ.
 
Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж