Нарны гэрлээр гар утсаа цэнэглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Нарны гэрлээр гар утсаа цэнэглэнэ

Гадуур салхинд гарах эсвэл аялал зугаалгаар явахдаа гар утсаа гадаа тавин, нарны гэрлээр цэнэглэх технилогийг залуу зохион бүтээгчид нээжээ.

SunVolt Power Station нэртэй энэхүү хэрэгслийг ашигласнаар та гадуур явах үедээ электрон хэрэгслүүдээ цэнэглэх боломжтой болох юм.

Энэхүү хэрэгсэл нь нарны энергийг хураан цахилгаан болгон хувиргах бөгөөд нэг дор гар утас, таблет, камер гэх мэтээр олон электрон хэрэгслүүдийг зэрэг цэнэглэх чадвартай.

Энэхүү нарны гэрлээр цэнэглэгч нь овор хэмжээ бага бөгөөд хураагдсаныхаа дараа дундаж нөүтбүүк шиг хэмжээтэй болдог ажээ.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж