Улсын начин Ч.Баянмөнх түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Улсын начин Ч.Баянмөнх түрүүлэв

Дорноговь
аймгийн Замын-Үүд сум нь өмнө Эрдэнэ сумын 5-р баг байсан бөгөөд 1994
онд Засгийн газрын 34-р тогтоолоор Замын-Үүд сум болон батлагдсан
түүхтэй. 2012 оны 1-р сараас хотын зэрэглэлтэй болон хөгжиж байна. Уг
сум байгуулагдсан 18 жилийн ой 2012 оны 8-р сарын 11, 12-ны өдрүүдэд
өргөн дэлгэр болж өндөрлөв. Хурдан морьдын 6 насны уралдаанд 500 гаруй
хүлэг тоосоо өргөсөн бол үндэсний шагайн харваанд 7 баг, сур харваанд 50
гаруй эрхий мэргэн харваач цэц мэргэнээ сорьж, хүчит 256 бөх
зодоглолоо.

Наадмын нээлтэнд Дорноговь аймгийн засаг дарга
П.Ганхуяг, Замын-Үүд сумын засаг дарга М.Баянмөнх, ИТХ-ын дарга
Г.Сэргэлэнбат, засаг даргын орлогч Б.Батсайхан нар оролцож, ХЦ-ийн
0108-р анги, ГЕГ, Замын-Үүд нэгдсэн өртөө, ОБЕГ зэрэг 31 байгууллагын
ажилтан албан хаагчид оролцсон баярын жагсаал болж, урлаг спортын үйл
ажиллагаа олноор зохиогдов.

Хүчит бөхийн барилдаанд у.х
А.Цацабшир, у.н Ц.Анхбаяр, Л.Өлзийбаяр, А.Хатансайхан, У.Балжинням,
Ч.Баянмөнх, Ц.Одбаяр, а.а Т.Баттөмөр, Ё.Эрдэнэжаргал тэргүүтэй бөхчүүд
барилдсанаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Алдар спорт хороо,
Ноёд группийн бөх у.н Ч.Баянмөнх түрүүлж, Замын-Үүд дэх ТЕГ, Говийн бөх
клубын залуу бөх Б.Баттогтох үзүүрлэж, сумын заан цолны болзол хангав.
Их шөвөгт у.н Ц.Одбаяр, 0108-р анги, Говийн бөх клубын залуу бөх
Л.Амарсанаа нар шалгарснаас Л.Амарсанаа анхны сумын харцага цол хүртэв.

Эх сурвалж: www.undesniibukh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж