Д.Дорлигжавыг Улсын Ерөнхий Прокуророор томиллоо

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Д.Дорлигжавыг Улсын Ерөнхий Прокуророор томиллоо

Д.Дорлигжавыг Улсын Ерөнхий Прокуророор томиллоо. Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан Улсын Ерөнхий Прокуророор Д.Дорлигжавыг томилох тухай ерөнхийлөгчийн саналыг УИХ-д танилцуулсаны дараагаар Хууль зүйн Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулав.
Ерөнхий прокуророор томилогдохоор санал болгосон Д.Дорлигжаваас асуух асуулт гишүүдэд байхгүй гэж үзсэн бөгөөд Э.Бат-Үүл, Ш.Сайхансамбуу нарын гишүүд намын байрь сууриар асуудалд хандахгүй байх хэрэгтэй тухай санал гаргаж байв.
Үүний дараагаар УИХ-ын гишүүдээс санал хураахад нийт гишүүдийн 92 хувиар дэмжиж Д.Дорлигжавыг Улсын Ерөнхий Прокуророор томилох нь зүйтэй гэж үзлээ.

Дамбий овогтой Дорлигжавыг товчхон танилцуулж байна. Д.Дорлигжав  нь 1959 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг.

Боловсрол:
•    1967-1975 онд Увс аймгийн Зүүнговь сумын дунд сургууль.
•    1975-1978 онд Ховд аймгийн ХАА-н техникум.
•    1980-1983 онд ЗХУ-ын Москва хотын “Цэргийн улс төрийн” дээд сургууль.
•    1983-1987 онд МУИС-ын НУФ-ын “хууль”-ийн ангид суралцсан.

Мэргэжил:
•    Хуульч, мал зүйч мэргэжилтэй.
•    Гадаад хэл: Орос

Ажлын туршлага: 1979 оноос одоог хүртэл дараах ажил албан тушаалыг эрхэлж байна.
•  Увс аймгийн Зүүнговь суманд малын эмч
•    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорт ажилтан
•    МХЗЭ-ийн төв хороонд эрдэм шинжилгээний ажилтан
•    МОАХ-ын зохицуулагч, МОАН-ын дэд дарга
•    БНМАУ-ын АИХ-ын депутат, Улсын бага хурлын гишүүн
•    Засгийн газрын шадар сайд
•    Батлан хамгаалах яамны сайд
•    Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал
•    Ардчилсан намын дарга
•    Ерөнхий сайдын зөвлөх
•    Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд
•    Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
•    Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга

Б.Энхмандах 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж