![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/3efd2ed562ac8f70/c03b0ebbdf2b1162big.jpg)
УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх долоо хоногийн лхагва гариг буюу энэ сарын 29-ний өдрөөс эхлүүлж, Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл, 2012 оны улсын төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Ингэхдээ бусад асуудлын хүрээнд хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн ойрын үед эцэслэн шийдэх юм байна.
Г.ДАРЬ