Америкийн кино ертөнцөд өөрийн өнгө төрхийг аль хэдийн олсон Риз Уизерспун өчигдөр эмнэлэгт хэвтэхээр болсон гэнэ.
Учир нь түүний төрөх хугацаа ойртсон учраас эмч нар түүнд эмнэлэгт хэвтэхийг зөвлөжээ. Риз бие давхар болсноосоо хойш төдийлөн олны өмнө ил гараагүй гэнэ. Түүнчлэн удахгүй төрөх хүүхдийнхээ талаар ямар ч хэвлэлд ярилцлага өгөөгүй аж. Риз болон түүний нөхөр Жим нар 12 настай Авей, есөн настай Дикон хэмээх хоёр хүүхэдтэй гэнэ. Гэхдээ Дикон хүү Ризийн экс нөхөр болох Пиллипийн хүү юм. Өдгөө 36 настай Ризийг эмнэлэгт хэвтэж байх үеэр түүний нөхөр болоод хоёр хүүхэд нь сэтгэл санаагаар их л дэмжиж байгаа гэнэ.
Риз жүжигчин төдийгүй кино продюссер юм. Тэрбээр “Type A Films” нэртэй өөрийн хувийн продюссерийн компанитай юм байна.
Э.Анхтуяа