Буриадын зоны наадам болно

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Буриадын зоны наадам болно

“Буриадаараа хөөрөлдөе, Бөхийн соёлоо дээдэлье” уриан дор “Буриад зоны бөхийн баяр” наадмыг ирэх сарын 15-16-ны өдрүүдэд Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд зохион байгуулахаар болжээ. Энэ наадам нь Монгол туургатны нэгэн хэсэг болсон буриад зоны бөхийн барилдааны өв уламжлал, ур ухаан, соёлыг сэргээн хөгжүүлж сурталчлах, түгээн дэлгэрүүлэх хойч үедээ өвлүүлэх зорилготой аж. Наадмыг Цагаан-Овоо сумын Хөөврийн нуурын хөвөөнд зохион байгуулах бөгөөд Баян-Уул, Дашбалбар, Чулуунхороот сумдаас болон  Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Дадал, Хөвсгөл аймгийн Ханх, Цагаан-Үүр, Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сумын бөхчүүд  оролцох ажээ. Барилдаан тойргийн журмаар зохиогдох бөгөөд багаар өрсөлдүүлэх гэнэ. Наадамд нэг сумаас нэг дасгалжуулагч буюу багийн ахлагч, таван бөх, нэг засуул оролцох аж.   

                                                                                                                                             Э.Сар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж