Ферги нөхрийнхөө тоглосон киног үзжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Ферги нөхрийнхөө тоглосон киног үзжээ

“The Black Eyed Peas” хамлагийн дуучин Ферги өчигдөр буюу мягмар гаригт  өөрийн нөхөр болох Жош Дюамэлийн Жулианна Хафтай хамтран тоглосон “Safe Haven” нэртэй шинэ киног  хамтдаа үзжээ.

Хосууд кино үзсэний дараа Калифорний “West Hollywood” ресторанд романтик оройн зоог барьсан гэнэ. Итали маягийн амтыг мэдрүүлэх уг тансаг ресторанд Брэд Питт, Анжелена Жолигоос эхлээд Холливуудын хамгийн алдартай хосууд ирж үйлчлүүлдэг аж. Ферги романтик оройн хоолондоо зориулж барын эрээн судал бүхий цамц, богино шорт өмсөж, алтан бөгж, савхин цүнхээр гангарчээ.

Тэд ихэнхидээ цаг зав багатай байдгаас болж өнгөрсөн зургаан сараас хойш хамтдаа кино үзээгүй гэнэ. Харин Ферги нөхөртэйгээ кино үзэж романтик оройн зоогонд уригдсан нь түүнд их л таалагдсан бололтой хосуудын хамтдаа байгаа нь ийнхүү папараццид өртжээ.

Тэд 2009 онд хуримаа хийж Мессикт бал сарын аяллаа өнгөрүүлсэн гэнэ. Жош Дюамэлийн уг шинэ кино өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн юм байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж