Qantas 256 саяын алдагдалтай ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Qantas 256 саяын алдагдалтай ажиллажээ

Австралийн агаарын тээврийн  Qantas компани 1995 оноос хойш эхний хагас жилийн үзүүлэлтээрээ хамгийн их алдагдалтай ажиллажээ.

Тус компанийн албаны хүмүүсийн мэдээлснээр өнгөрсөн зургадугаар сарын байдлаар 161 сая евро буюу 256 сая ам.долларын алдагдалтай ажилласан гэнэ. Харин дээрх тоо өнгөрсөн онд 250 сая ам.доллар байсан аж. Qantas-ийн төлөөлөгч Алан Жоеийн мэдээлснээр энэхүү алдагдал нь компаний “35 Boeing” онгоцны  урт хугацааны нислэгээс богино хугацааны нислэг ихэссэнтэй холбоотой гэнэ. Түүнчлэн энэхүү алдагдалд дэлхийн эдийн засгийн хямрал мөн ихээр нөлөөлсөн хэмээн тэрбээр тайлбарлажээ.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж