Аврил Лавин сүй тавьжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Аврил Лавин сүй тавьжээ

Канадын алдарт дуучин, ая зохиогч Аврил Лавин Канадын “Nickleback” рок хамтлагийн дуучин, гитарчин Чад Крюгертэй сүй тавьжээ.

Энэ тухай тэрбээр энэ долоо хоногийн эхээр өөрийн “twitter”-тээ “Би Чад Крюгертэй сүй тавьсан” гэж бичсэн байна.

Дуучин Аврилд найз залуу Чад Крюгер нь энэ сарын найманд 14 каратын алмаазан шигтгээтэй бөгжөөр гэрлэх санал тавьжээ.

Одоогоор тэдний хуримийн өдрийн тов тодорхойгүй байгаа ч ойрын хугацаанд хуримаа хийх гэнэ. Хосууд Аврилийн тав дахь цомгийг бичүүлэх үеэр хамтарч ажилласнаас хойш үерхэх болжээ.

Тэрбээр анх  2002 онд 17 настайдаа “Let Go” цомогоороо дебют хийж, хөгжмийн ертөнцөд гарж ирсэн байна. Түүнийг амжилтад хүргэсэн дуу болох “Complicated” нь дэлхий даяар олон шилдэг арвын  жагсаалтад бичигдэж байжээ.  Аврил Лавин өдгөө 27 настай бөгөөд өмнө нь 2006 онд Канадын  “Sum 41”  рок хамтлагийн дуучин, гитарчин Дерик Уиблитэй гэрлэж, 2010 онд гэрлэлтээ цуцлуулж байсан аж.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж