![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/8/7a4768572b1d5e1d/fb91fd304336aa00original.jpg)
Наадмын нээлтэнд Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуяг, Замын-Үүд сумын засаг дарга М.Баянмөнх, ИТХ-ын дарга Г.Сэргэлэнбат, засаг даргын орлогч Б.Батсайхан нар оролцож, ХЦ-ийн 0108-р анги, ГЕГ, Замын-Үүд нэгдсэн өртөө, ОБЕГ зэрэг 31 байгууллагын ажилтан албан хаагчид оролцсон баярын жагсаал болж, урлаг спортын үйл ажиллагаа олноор зохиогдов.
Хүчит бөхийн барилдаанд у.х А.Цацабшир, у.н Ц.Анхбаяр, Л.Өлзийбаяр, А.Хатансайхан, У.Балжинням, Ч.Баянмөнх, Ц.Одбаяр, а.а Т.Баттөмөр, Ё.Эрдэнэжаргал тэргүүтэй бөхчүүд барилдсанаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Алдар спорт хороо, Ноёд группийн бөх у.н Ч.Баянмөнх түрүүлж, Замын-Үүд дэх ТЕГ, Говийн бөх клубын залуу бөх Б.Баттогтох үзүүрлэж, сумын заан цолны болзол хангав. Их шөвөгт у.н Ц.Одбаяр, 0108-р анги, Говийн бөх клубын залуу бөх Л.Амарсанаа нар шалгарснаас Л.Амарсанаа анхны сумын харцага цол хүртэв.