50.000 тонн тариа хураахаар төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

50.000 тонн тариа хураахаар төлөвлөжээ

Булган аймгийн тариаланчид энэ жил нийт 50 мянган тонн тариа хураах төлөвтэй байгаа аж. Ургац хураалтын ажлыг 20-иод хоногт багтаахаар төлөвлөж байгаа ч цаг агаарын улмаас ургац хураалт хойшлоод байгаа гэнэ. Энэ жил ургац хураалтад тус аймгаас 120 комбайн, ангилалтын 71 жатка, дугуйт 170 гаруй , бага оврын 210 шахам трактор, 380 орчим чиргүүл зэрэг машин механизм ажиллах ажээ. Аймгийн хэмжээгээр энэ жил хураах үр тарианаас 4450 тонныг улсын үрийн нөөцөд, 29 мянган тонныг “Буудайн сан”-д ,100 тонныг спиртын үйлдвэрт , 9300 тонныг гурилын үйлдвэрүүдэд өгч, 5509 тонныг аж ахуйн нэгжүүд өөрсдийн үрийн хэрэгцээнд, нөөцлөн 1088 тонныг малын тэжээлд шилжүүлэх тооцоогоор хуваарилжээ. Мөн урьдчилсан тогтоолтоор арвай, овъёос, гурвалжин будаа зэрэг бусад үр тариа 781 га-гаас , 1113 тн, малын тэжээл 200 га-гаас 347 тн, рапс 900 га-гаас 1027 тонныг тус тус хураахаар тооцоолоод байгаа  ажээ.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж