Кенид мөргөлдөөний улмаас 52 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Кенид мөргөлдөөний улмаас 52 хүн нас баржээ

Уржигдар Кенийн “Тана” голын бүсэд “Покомо” болон “Орма” овгуудын хооронд мөргөлдөөн гарсан байна.

Үүний улмаас 52 хүн нас барсны 31 нь эмэгтэйчүүд, 11 хүүхэд байжээ. Хохирогчдын ихэнхи нь зодуулж нас барсан бол үлдсэн хэсэг нь галд шатаж нас барсан байна. Уг мөргөлдөөн юунаас болж гарсан нь одоогоор тодорхойгүй байгаа ч өмнө нь тус хоёр овог газар нутаг, усны нөөцөө булаалдан хоорондоо мөргөлдөж байжээ. Өмнө нь 2001 онд газар нутаг болон усны нөөцөө булаалдан хоёр овог мөргөлдсөний улмаас 130 хүн амь үрэгдэж байсан аж.

“Покомо” овог нь “Тана” голын ай савд суурьшин газар тариалан эрхлэн амьдардаг томоохон тариаланч овог бол “Орма” овог нь тус голын ай саваар үхэр хариулан амьдардаг томоохон малчин овог аж.

Албаныханы үзэж буйгаар “Покомо” овог “Орма” овог руу эхлэн дайрсан байна. Учир нь энэ хэргээс 10 хоногийн өмнө “Покомо” овгийн гурван хүнийг “Орма” овгийнхон хөнөөсөн аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж