Хамгийн их орлого олсон 10 загвар өмсөгчийг нэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Хамгийн их орлого олсон 10 загвар өмсөгчийг нэрлэлээ

“Forbes” сэтгүүлээс жил бүр уламжлан болгон нэрлэдэг дэлхийн хамгийн их
ашиг орлого олсон 10 загвар өмсөгчийн жагсаалтыг 29 настай Бразилийн
нэрт загвар өмсөгч Gisele Bundchen тэргүүлжээ. Тэрбээр өнгөрсөн онд 25
сая долларын ашиг олсон аж.
Өнгөрсөн онд хөлбөмбөгчин Tom Brady-тай
гэрлэж, арванхоёрдугаар сард анхны хүүхдээ гарган ээж болсон ч жингээ
хурдан хасч, өөрийн ажилдаа эргэн орсон юм.
Аман хүзүүнд өдгөө 36
настай Heidi Klum 16 сая долларын орлоготойгоор шалгарчээ. Харин
гуравдугаар байрт Kate Moss 9 сая долларын орлоготойгоор жагссан байна.
Тэрбээр өөрийн нэрийн загварын брэнд мөн үнэртэн гаргаад байгаа.
“Санхүүгийн
тогтворгүй байдлаас шалтгаалж, компаниуд эрсдэлтэй алхам хийхээс
эмээсэндээ загварын “акул”-уудыг зар сурталчилгаандаа тоглуулж, шинэ хүн
сонгохоос татгалзаж байсан нь өнгөрсөн онд шалгарч байсан гурван загвар
өмсөгч дахин эхний гурван байртаа шалгарахад нөлөөлсөн” хэмээн Forbes
сэтгүүлээс үзэж байгаа аж.
Удаах байруудад Бразилийн загвар өмсөгч
Adriana Lima 7.5 сая доллар, 2005 онд Vogue сэтгүүлийн "Жилийн шилдэг
загвар өмсөгч" хэмээх алдрыг хүртэж байсан Голландын
загвар өмсөгч Doutzen Kroes 6 сая долларын орлоготойгоор оржээ.
Харин
зургадугаар байрт Бразилийн загвар өмсөгч Alessandra Ambrosio 5.5 сая
долларын орлоготойгоор, мөн адил орлоготойгоор Оросын загвар өмсөгч
Natalia Vodianova долдугаар байрт орсон байна.
 “Lancome” болон
“H&M”  компанитай ашиг бүхий гэрээ байгуулж чадсан Daria Werbowy 4.5
сая долларын орлого олж наймдугаар байрт жагслаа.
Харин есдүгээр
байрт Австралийн загвар өмсөгч Miranda Kerr ” Victoria"s Secret” болон
“David Jones”-той гэрээ хийн, 4 сая долларын орлоготойгоор шалгарчээ.
Энэхүү
жагсаалтад багтаж чадсан цорын ганц АНУ-ын загвар өмсөгч нь 36 настай
Carolyn Murphy юм. Тэрбээр “Estee Lauder”, “Roberto Cavalli” болон “Anne
Klein” компаниудын нүүр царай болж, 3.5 сая долларын орлого олсон
байна. Тэрээр ийнхүү аравдугаар байрт орсон байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж