Гэрийн bluetooth гэрэл бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Гэрийн bluetooth гэрэл бүтээжээ

Гар утаснаасаа удирдаж болох "Bluetooth гэрэл" бүтээжээ. Та энэхүү гэрлийг гар утаснаасаа тодорхой зайнд унтраах, асаах, бүдэгрүүлэх зэргээр бүрэн удирдах боломжтой.

Мөн энэхүү гэрэл нь улаан, шар, цэнхэр гэх зэргээр маш олон өөр өнгийн гэрэл гаргах чадвартай ба үүнийг та бас л гар утаснаасаа удирдах боломжтой.

Энэхүү ухаалаг гэрэл нь одоогоор худалдаанд гарч эхлээгүй байгаа ба худалдаанд гарсныхаа дараа жирийн гэрлүүдийг “тэтгэвэрт нь гаргах” болно хэмээн найдаж байгаа гэнэ.

Т.МӨНХТҮВШИН


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж