Убба гэдэг үгийг тайлбарлах илүүц бизээ. Каннам гэдэг нь Хан мөрний өмнө талд орших Сөүлийн тансаг дүүрэг, өндөр үнэтэй ресторанууд, гоо сайхны мэс заслын эмнэлгүүд, тасарцан үнэтэй брэнд дэлгүүрүүд, том талбайтай галзуу үнэтэй орон сууцнууд, өндөр төлбөртэй хувийн болоод улсын дунд сургуулиуд, төрөл бүрийн дамжаа курснууд, банк санхүүгийн байгууллагууд бөөгнөрсөн газар байдгийн. Солонгост боловсролын төлөө үхэлддэг тул хүүхдээ Каннамын сургуульд оруулахын төлөө өндөр үнэтэй хороололд байр авахаар зүтгэдэг (ойрхон дүүрэгт амьдарч байж л тухайн сургуульд элсэх боломжтой), Каннамд амьдарна гэдэг хүүхдийнхээ ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт, Каннамд амьдарна гэдэг нэр төрийн баталгаа, Каннамын дэлгүүр хэсэж, Каннамын эмнэлэгт үзүүлж, Каннамд хооллон, Каннамд оршин тогтнох нь зарим нэгэн хүмүүсийн амьдралын туйлын зорилго болсон байдаг. Энэ дуунд иймэрхүү хандлагыг ёжилж далдуур чимхэх санаа агуулсым шиг байлээ.
Каннамын гол гудамжаар алхаж явахад хамгийн дэгжин, фэшнлэг, ганган охид залуус хөлхөж байдаг. Бас хамгийн царайлаг, нуруулаг, баян хүмүүсийг ч тэндээс олж харж болно. Хүүхдийн 100-гийн гудамжийг Монгол дох жижигрүүлсэн Каннам юмуу гэж би бодоод байгаа. Үнэтэй зоогийн газар,кафе, гоо сайхны салонууд, чамин хувцастай дэлгүүрүүд, тэрүүгээр хөлхөх мөнгөлөг өнгөлөг харагдах залуус, засвартай баян авгай нарыг хараад дотроо тэгж бодсын. Ер нь УБ-ын гудамж дүүргүүд өөр өөрийн өнгө төрх, өвөрмөц онцлогоо бүрдүүлээд эхэлсийм шигээ. Ажиглаж явахад сонирхолтой л байдаг…
За олон үг нуршилгүй /хаха аль хэдийн асар их нуршсан/ дууныхаа утгачилсан орчуулгыг тавьсугай.
Чи бол ийм бүсгүй
Өдрийн цагаар дөлгөөхөн, нүдэнд дулаахан бүсгүй
Өрнийн заншлаар кофе шимэн амардаг дэгжин бүсгүй
Үдшийн цагаар зүрх нь шатдаг халуухан бүсгүй
Үзэмж төрхөөр нь доторхыг нь танишгүй оньсого шиг бүсгүй
Би бол ийм залуу
Цаг эрт байхад чам шиг л дөлгөөхөн, хүнлэг залуу
Цай кофег халуун дээр нь залгилдаг сүртэй залуу
Үдэш болохоор зүрх нь тэсэрдэг сүпер залуу
Үнэн шүү би ийм л залуу
Дахилт
Сайхан шүү чи, хайр булаам
Тиймээ чи, хэй, чи шүү чи
Ингээд хоёулаа энэ шөнийг дуустал цугтаа байхуу?
Каннам стайл
Уббан каннам стайл
Хэй сээгсий лэйди
Чи бол ийм бүсгүй
Төлөв даруухан ч зад шоудаж чаддаг бүсгүй
Тохироо нь бүрдвэл үсээ задгайлаад бүждэг бүсгүй
Халхалж нуусан ч хамгаа дэлгэснээс илүү сээгсий бүсгүй
Харц өндөр, мэдрэмж сайтай чамин бүсгүй
Би бол ийм залуу
Томоотой юм шиг хэрнээ балай авч чаддаг залуу
Тохироо нь бүрдсэн үед галзуурч чаддаг залуу
Булчин шөрмөснөөс илүү оюун бодол нь хөгжсөн залуу
Би чинь ийм л мундаг залуу
<Дахилт>
Харайж байгаагийн дээгүүр нисэж байгаа хүн
бэйби бэйби
Хараарай би ч овоо юм мэддэг залуу шүү
бэйби бэйби
You know what I’m saying
Уббан каннам стайл
"Уббан Каннам Стайл" дууг ЭНД дарж сонсоно уу.