8-р сарын 31-нд “Forever Fashion” загварын том хэмжээний шоу гадаад дотоодын зочид төлөөлөгчдийн хөлд дарагдаж, сүр дуулиантайгаар зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээг 9-р сарын 8-нд нээлтээ хийх гэж байгаа Монголын анхны “Fashion Channel” суваг www.facebook.com/fashiontv.mn болон Францын 200 гаруй жилийн түүхтэй “JR” брэнд boutique.rostaingmongolia.com хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой. 8-р сарын 31-ний өдрийн 19:00 цагт Нийслэл Асарт болох уг шоуны урилга 100 ам доллар, ТАХ 20000 төгрөгний үнэтэй байх юм. Уг шоунд Монгол, Франц, Япон зэрэг улсын загварын салбарынхан болон соёл урлаг, спорт, бизнесийн салбарынхан оролцож, Франц улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монгол дизайнер TsoloMunkh /tsolomunkh.com/ өөрийн шинэ загварын коллекцоо тавих юм. Монголын хамтлаг дуучид болон та бидний сайн мэдэх Францын үзэсгэлэнт дуучин Alizee нар загварлаг үдшийг чимэх юм. Урилга, ТАХ “Fashion Channel”-ийн төв оффис дээр борлогдож эхлээд байна.
Холбогдох: 99109211