
Учир нь Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй экс гишүүний санал хүсэлтийг сонссоныхоо дараа “Өмнө нь та Чингэлтэй дүүргийн Засаг дарга байсан, одоо Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга болохыг санаархаж явах нь үнэхээр таалагдахгүй байна. Насаараа та энэ дүүргийг эзэгнэнэ гэж бодоо юу. Ингэж эзэн нь юм шиг аашилдаг зангаа татах хэрэгтэй” гэсэн зөвлөгөө ч гэх юм уу, зандраа ч гэх юм уу үгийг хэлээд гаргажээ. УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшээд ялагдал хүлээсэн Д.Очирбат нь ямар ч байсан даагаа нэхэн дүүргийн намын хорооны дарга болох гэсэн хүсэл нь ийнхүү хатуу чанд даргын үзэл бодлоос болж бүтэлгүйтжээ.
Дашрамд сануулахад, энэ сарын 15-н Нийслэлийн МАН-ын хороо хуралдаад, Ц.Сандуйг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар томилсон юм. Шинэхэн дарга гишүүддээ ийнхүү эхнээс нь хатуухан жавтий хүртээж эхлэв бололтой.
Г.ДАРЬ