ЭРЭГТЭЙ БАГ:
Алтан медаль: ОХУ
Мөнгөн медаль: Голланд
Хүрэл медаль: Камерун
Дөрөвдүгээр байр: Беларус
Тавдугаар байр: Латив
Зургадугаар байр: Монгол
(Монгол-Чех 6:0,
Монгол-Итали 5:1,
Монгол-Белги 4:2,
Монгол-Унгар 0:6, Орос-Монгол 6:0, Камерун-Монгол
4:2,
Монгол-Беларусь 2:4)
ЭМЭГТЭЙ БАГ:
Алтан медаль: ОХУ
Мөнгөн медаль: Украйн
Хүрэл медаль: Голланд
Дөрөвдүгээр байр: Монгол
Тавдугаар байр: Хятад
(Украйн-Монгол 3:1,
Монгол-Голланд 1:3,
Монгол-ОХУ 0:4, Монгол-Хятал
3:1)
Манай эмэгтэй тамирчид хүрэл медалийн төлөө Голландын багтай тоглож 2:2-оор тэнцсэн боловч нэгдүгээр ширээнд ялагдал хүлээснээрээ дөрөвдүгээр байрт шалгарсан юм.
Тус тэмцээнээс Олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг (чансаа 2307) 9 оноо, Олон улсын мастер О.Түвшинболд (2143) 9 оноо, Дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай (2189) 4 оноо тус тус авсан байна. Эмэгтэйчүүдээс спортын мастер Э.Мандахнаран 3 оноо, спортын мастер Э.Нандинцэцэг 2 оноо авчээ.
Эрэгтэй багд түрүүлсэн ОХУ-ын шигшээ багт дэлхийн 11 удаагийн аварга А.Чижав, дэлхийн найман удаагийн аварга А.Георгиев, дэлхийн гурван удаагийн аварга А.Шварцман нар багтсан байна.
Ази тивийн дөрвөн удаагийн аварга, Монгол улсын арван удаагийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин, Олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг (чансаа 2307) ганцаарчилсан төрлийн шилдэг 12-т багтаж, Ази тивийн тэргүүн тоглогчоор шалгарчээ. Тэрбээр оны төгсгөлд болдог (Бээжин) шилдэг 12 тамирчид өрсөлддөг тулаанд Ази тивийг төлөөлөн оролцох бөгөөд тус тэмцээн 1 сая еврогийн шагналын сантай аж.
Дашрамд дуулгахад, 2008 онд БНХАУ-ын Бээжин хотноо анх удаагаа зохиогдсон оюуны ухааны наадамд шатар, зуун буудалт даам, го даам, хөзрийн тоглоом зэрэг төрлөөр явагдсан байна.