Тус байгууллагын албаны хүмүүсийн мэдээлснээр Иран улсад 2010 онд л гэхэд хар тамхи наймаалагч гэмт хэрэгтний тоо 1000-д хүрээд байсан аж.
Хүний эрхийн байгууллагын албаныхны мэдээлснээр НҮБ-аас Иран дахь хар тамхины наймааны эсрэг шийдвэртэй алхам хийх хэрэгтэйг мөн уриалж байжээ.
Эмнэсти Интернейшнл олон улсын байгууллагын албанаас мэдээлснээр Иранд 2011 онд хар тамхины гэмт хэрэгтэн 600 хүн бүртгэгджээ.
НҮБ-ын шинжээчдийн явуулсан судалгаагаар мансууруулах бодисын хэрэглээ дэлхийн хэмжээнд 1998-2008 оны хооронд 35 хувиар, тэр дундаа кокайны хэрэглээ 27 хувиар нэмэгджээ.
Хар тамхины худалдааны эргэлт, зохион байгуулалттай гэмт хэргийн арга улам нарийсч, сүлжээ нь өргөжиж байгаагаас мансууруулах бодисын эсрэг явуулж буй тэмцэл дорвитой үр дүнд хүрэхгүй байгааг “Harm Reduction” мөн онцолжээ.