Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн
Скайтел олимпийн медальтнуудаа мялаалаа
Олимпийн "Алтан түнш" Скайтел групп олимпийн медальтнуудаа мялаалаа
| |
Ард түмнийхээ итгэлийг тээн, сэтгэлийг далласаар Монгол залуус эх
орныхоо нэрийг дэлхийд гаргасаар… 2012 оны Лондонгийн Олимпид оролцсон
үндэсний шигшээ багийг дэмжигч, МҮОХ-ны алтан түнш Скайтел группийн
хамт олон “Амжилтын буухиа”-г үргэлжлүүлэгч тамирчдаа хүлээн авлаа.Скайтел групп олимпийн дэвжээнд өрсөлдсөн тамирчдаа дэмжин,
“Амжилтын буухиа” цэнэглэгч картыг худалдаанд гаргаж, шигшээ багийн
тамирчдынхаа амжилтын агшин бүртэй хамт байх боломжийг
хэрэглэгчиддээ олгосон билээ. Тэгвэл өнөөдөр, баяр догдлол, бахархал
омогшлын хамт алтан соёмбот төрийнхөө далбааг Лондонгийн тэнгэрт
мандуулсан Монгол улсын анхны олимпын хос медальт, Хөдөлмөрийн
баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, мөнгөн медаль хүртсэн
Н.Төгсцогт, хүрэл медальт С.Ням-Очир, С.Батцэцэг, У.Мөнх-Эрдэнэ
нараар тэргүүлсэн шигшээ багийн тамирчддаа хэрэглэгчдийнхээ өмнөөс
хүндэтгэл үзүүллээ. Ухаалаг хэрэглээг хүн бүрт СКАЙТЕЛ групп 











|