“Fire” эрх чөлөөний гал дүрэлзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

“Fire” эрх чөлөөний гал дүрэлзүүлнэ

Монголын амьд хөгжмийн “Fire” хамтлаг “Араншин” хэмээх анхны цомгоо гаргаснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн билээ. Тэд удахгүй амьд хөгжим, эрх чөлөөний галаа дүрэлзүүлж, хоёр дахь цомгоо сонсогчдодоо хүргэх нь ээ.  Хамтлагийн дуучин Д.Даваадалай энэ талаар мэдээлэл өглөө.

-“Fire” хамтлагаар сонин сайхан юу байна?

-Манайхан олон жил ярьсан цомгийнхоо дуунуудыг бичүүлж дуусгалаа. Одоо хэвлэлтэд явуулах л үлдлээ. Хөдөө гадаа ажил ихтэй байлаа. Саяхан хамтлагаараа БНСУ-д тоглоод ирсэн. Тун удахгүй шинэ цомгоо худалдаанд гаргана даа.

-Шинэ цомог хэдэн дуутай вэ? Хэзээ худалдаанд гарах вэ?

-12 дуутай. Ихэнх нь шинэ дуу байгаа. Мөн эхний цомогт ороогүй үлдчихсэн байсан “Хүлээлт”, “Надаас бүү”, “Миний хөрш чөтгөр” уран сайхны киноны дуу гээд хүмүүсийн мэддэг дуунууд байгаа. Ер нь бид шинэ цомгийнхоо дуунуудыг хүмүүст хүргэж байж худалдаанд гаргая гэж бодоод байгаа.

-Цомгийн бичлэгээ хаана хийлгэв?

-Дассан газрын даавуу зөөлөн гээд орж сурсанаараа “DX” продакшн дээр хийлгэсэн.

-“Fire” яагаад таг болчихов оо гээд үзэгчид танай шинэ уран бүтээлийг хүлээсээр байгаа шүү дээ. Хэзээ шинэ уран бүтээлээ, клипжүүлэн хүргэх вэ?

-Манай хамтлагийнхан яг тэрийг л яриад, бодоод ийш тийшээ хөөцөлдөөд ажил ихтэй байна. Хоёр гурван шинэ уран бүтээлээ ойрын хугацаанд клипжүүлэн хүргэнэ. Ер нь одоо хурдалъя гэсэн бодол байна.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж