Дорнодчууд шинэ театртай болно

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Дорнодчууд шинэ театртай болно

Дорнод аймгийн Хөгжимт жүжгийн театр ирэх сард 600 хүний суудал бүхий шинэ байрандаа орох гэнэ. Харин уран бүтээлчид нь шинэ театраа мялаах уран бүтээлийн бэлтгэлдээ хэдий нь орсон байна. Мөн тус театрийн уран бүтээлчид Оросын зохиолч Виталий Губаревийн “Ид шидтэн” хүүхдийн жүжгийг хичээлийн шинэ жилийг тохиолдуулан тоглохоор бэлэн болгосон аж. Түүний хажуугаар ирэх аравдугаар сард бүрэн хэмжээний тоглолт хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд БШУЯ, болон Соёл урлагийн хорооноос зарласан сонгодог бүтээлийн уралдаанд зориулж шинэ бүтээл тавихаар бэлтгэл ажилдаа оржээ.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж