Тунист сэтгүүлчид Засгийн газраа эсэргүүцэн жагсчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Тунист сэтгүүлчид Засгийн газраа эсэргүүцэн жагсчээ

Өчигдөр Тунист олон тооны сэтгүүлчдийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болжээ. Тэд Засгийн газрыг хэвлэл мэдээлэлд хяналтаа тогтоохыг оролдож байна хэмээн үзэж ийнхүү жагсчээ.

Сэтгүүлчдийн үзэж буйгаар Засгийн газрын хэвлэлийн албанаас томилогдсон шинэ захирал Лофти Туат эрх баригч “Эннахда” намтай хэтэрхий ойр холбоотой ажилладаг гэнэ. Тунисийн “Дар Ассабах” группэд хамаарах “Эссабах”, “Лэ Тэмпс” зэрэг өдөр тутмын сонингуудын сэтгүүлчид Засгийн газрын байрны гадаа жагсан, эрх баригч Исламийн намыг хэвлэл мэдээлэлд эрх мэдлээ тогтоохыг оролдлоо хэмээн буруушаажээ.

Тэд “хэвлэлийн эрх чөлөө олго” хэмээн орилцгоож, “Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд бүү гар дүр” гэсэн уриа лоозон барьсан байжээ.

Энэхүү эсэргүүцлийн жагсаалд тус сонингуудын сэтгүүүлчдээс гадна Тунисийн үндэсний сэтгүүлчид мөн оролцсон байна. Мөн маргааш эдгээр сэтгүүлчид хэвлэлийн ерөнхий ассамблейн хурлыг хийхээр төлөвлөжээ. Өнгөрсөн жил тус хоёр сонин Тунисийн хоёр дахь Ерөнхийлөгч Зин эль-Абидин Бен Алигийн толгойлсон хувьсгалийн дараа Тунисийн үндэсний хэвлэл мэдээллийн хяналтыг гартаа авсан аж.

Харин тэд эрх барих нам шинэ томилогдсон захиралаар дамжуулан хэвлэл мэдээлэлд хяналтаа тогтоох гэж байна гэж үзжээ. Сүүлийн үед Тунисийн Засгийн газар хэвлэлийн эрх чөлөөнд халдлаа хэмээн ихээр шүүмжлүүлэх болсон байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж