-Б.Ганзориг нарт хэрэг гарсны маргаашнаас буюу зургадугаар сарын 29-нд танхайрсан, бусдын эрүүл мэнд хохироосон гэх шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
-Эрүү үүсгэсэн хэргийг хоёр сарын хугацаанд шийдвэрлэх ёстой. Тэгж их шалгаж, нягтлах зүйл байгаа юм уу?
-Тийм ээ. Хоёр сарын хугацаанд эрүүгийн хэргийг шийдвэрлэх ёстой. Гэвч шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг сунгаж болно. Бид нэмж тодруулах зүйл, хүмүүсээс байцаалт авч байна. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа болохоор нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.
Нэмж сануулахад, даргынхаа халдлагад өртсөн ажилтнууд тархиндаа гэмтэл авсан бөгөөд хоёр зураглаачийн тархины яс цуурсан байдаг.
SKY телевизийн захирал ажилчдаа зодож байгаа бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.