Logitech угаадаг keyboard бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Logitech угаадаг keyboard бүтээжээ

Компьютерийн ард юм идэж, уух мөн keyboard буюу гартай буруу харьцсанаас болж keyboard бохирдон улмаар эвдэрдэг билээ.

Долоо хоног бүр keyboard-ынхоо тоос шороог ухаж, цэвэрлэж байхын оронд усаар угаагаад цэвэрлэчихвэл амар байх нь мэдээж.

Logitech саяхан "Угаадаг keyboard K310" нэртэй гар бүтээсэн бөгөөд энэхүү гар нь усны хамгаалалттай тул та байнга угааж цэвэрлэх боломжтой.

Мөн усаар норгосны дараа маш хурдан хатдаг ба товчнууд дээрх тэмдэгтүүдийг лазераар хэвлэсэн тул хэдэн ч удаа угаасан арилахгүй байх аж.

Уг гар нь зөвхөн Windows XP, Windows Vista болон Windows 7 үйлдлийн сиситемтэй компьютерт таарах бөгөөд одоогоор Америкт 39.99 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж байгаа ба энэ аравдугаар сараас эхлэн Европын бусад орнуудад худалдаалагдаж эхлэх гэнэ.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж