Жолигийн охин кинонд тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Жолигийн охин кинонд тоглоно

Холливудын алдартай хосууд болох  Брэт Питт, Анжелена Жоли нарын дөрвөн настай охин Вивине кинонд тоглож байна. Дөрөвхөн настай охиноо “Walt Disney” кино компанийн “Нойрсож буй гүнж”  буюу “Sleeping Beauty” кинонд тоглох болсонд Анжелена баяртай байгаа аж. Бяцхан охин уг кинонд Аврора гүнжийн бага насны дүрд  тоглох бөгөөд  кино ирэх 2013 онд нээлтээ хийх юм байна. “The Sun” сэтгүүлд Анжелена “Зураг авалтын үеэр Виви охинд маань хөгжилтэй зүйл олон тохиолдож байгаа. Магадгүй энэ түүнд маш том дурсамж, бас туршлага болно хэмээн найдаж байна” хэмээн ярьжээ.

Брэд, Анжелена нар 11 настай Маддокс, найман настай Пакс, долоон настай Захара, зургаан настай Шило  болон дөрвөн настай ихрүүд болох Нокси,  Вивине нарын зургаан хүүхэдтэй юм. Тэдний хэн нь ч урьд өмнө нь кинонд тоглож байгаагүй бөгөөд анх удаа кинонд тоглож байгаа нь Вивине юм байна.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж