
Энэ жилийн тухайд багагүй онцлогтой арга хэмжээ бэлдэж буй гэнэ. Тодруулбал, Япон Франц зэрэг европын болон хөрш зэргэлдээ орнуудын хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд элчин сайдын яамаараа дамжуулан оролцох юм байна. Энэ үеэр эрчимжсэн аж ахуй, шинэ ногоо-алтан намар, шинэ хүнс, хоршоолол гэсэн дөрвөн чиглэлээр салбар үзэсгэлэн гарах бөгөөд бүх барааг үйлдвэрийн үнээр шинэ дэвшилтэт техник технологийг ашиглах худалдаа үйлчилгээ явуулах ажээ. Түүнчлэн энэ жилийн үзэсгэлэн яармагт архины үйлдвэрүүдийг оролцуулахгүйгээр аль болох органик бүтээгдэхүүнийг дэлгэхээр болсон байна. Нийслэлийн хүнсний хэрэглээг нэг дороос цуглуулахад дөхөм болгох зорилгоор үзэсгэлэн яармагийг энэ салбар дахь яамд, агентлагуудаас зохион байгуулах учир компаниуд алливаа татвар, төлбөргүйгээр оролцох боломжтой тухай албаныхан мэдээллээ.