Харин кинотеатрт нүдний шилгүй 3D хэмжээст киног үзүүлэхийн тулд дэлгэцийн ард тусгай гэрэлтүүлэг тавих хэрэгтэй болдог аж. Гэхдээ ихэнхи кинотеатруудад ийм технологийг ашиглах боломжгүй байдаг байна. Мөн кинотеатрт зохицсон цөөн гэрэлтүүлэг байдаг ч энэ нь маш их үнэтэй бас эв дүйгүй хийгдсэн байдаг аж. Эрдэмтдийн мэдээлж буйгаар кинотеатрт төгс зохицсон гэрэлтүүлэг хийх нь хэцүү ч боломжгүй зүйл биш аж.
Мөн тэд нүдний шилгүйгээр 3D кино үзэх технологийн шинэчлэлтийг 3D кино бүтээдэг компаниуд ч ихээр сонирхож байгаа гэжээ. Тиймээс үзэгчид кинотеарт энгийн кино үздэг шиг суудалдаа суугаад л нүдний шил зүүлгүйгээр 3D кино үзэх цаг удахгүй ирэх бололтой.