Eva дахиад л цахиур хагаллаа

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Eva дахиад л цахиур хагаллаа

Eva Longria үргэлж загварлаг, дэгжин хувцасладаг.
Энэ удаа Каннын
кино наадмын “Robin Hood” киноны нээлтийн улаан хивсний ёслолд Италийн
загвар зохион бүтээгч Emilio Pucci-гийн урласан нэг мөртэй, давхарласан
гоёмсог урт хормотой цагаан өнгийн даашинзаар гоёж ирсэн. Өөлөх өө
үнэндээ олдохгүй.
Харин дараа нь хээнцэр бүсгүй маань дахин “гүнж”
болон гарч ирлээ. Энэ удаад Энэтхэг гаралтай дизайнер Naeem Khan-ы
загвар болох болроор усан хээ гарган чимэглэсэн мөнгөн саарал өнгөтэй
даашинзыг өмслөө.
Харамсалтай нь даашинзаа урлахдаа цээжний тойргын
хэмжээг бага зэрэг буруу хэмжчихсэн юм болов уу. Түүний хөх бараг л гарч
ирчих гээд байгаа харагдсан шүү.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж