Хятад тамирчдаа хэрхэн бэлтгэж байна вэ?

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Хятад тамирчдаа хэрхэн бэлтгэж байна вэ?

Английн сэтгүүлчид саяын олимпийн үеэр дөрвөн жилийн тоглолтод Хятад тамирчдаа хэрхэн бэлтгэж байгааг тодруулжээ. Дундад улсын тамирчдыг бага наснаас нь ирээдүйн дэлхийн спортын оддыг бэлтгэх хөтөлбөрт оруулан “тээрэмддэг” байна selestorgame.com сайтад өгүүлжээ.

Сануулахад, Лондоны энэ удаагийн ХХХ олимп дөнгөж эхлээд гурав хонож байхад Хятад авсан медалийнхаа тоогоор нэгдүгээрт явж байлаа. Тэр өдөр Хятадын шигшээ баг есөн алт, таван мөнгө, гурван хүрэл нийт 17 медаль аваад байв.

Дундад улсын тамирчид хар бага наснаасаа нүсэр хүнд нөхцөлд хөдөлмөрлөдөг. Олон сарын турш тэднийг спортын лагериудад байлгана. Хүүхдийг спортод бэлтгэх эсэхийг шийддэг сургуулиудын шалгаруулалт  нь хамгийн хатуу. Энэхүү сонгон шалгаруулалтад бага наснаас нь авьяас нь харагдах хамгийн хүч чадалтайг нь сонгон оруулдаг гэнэ. Үүний дараагаар ирээдүйн олимпийн баатруудын бэлтгэлийг асар олон тооны дасгалжуулагч багш нар хариуцдаг ажээ. Тамирчдын хүмүүжил хатуу нөхцөлд явагдах ба дэглэм зөрчвөл гар хүрэх хүртэл шийтгэхийг ч зөвшөөрдөг гэнэ. Үүнтэй нь холбоотойгоор Хятадын спортын лагериудыг англи сэтгүүлчид “XIX зууны шорон” гэж нэрлэжээ. 

Ийм нөхцөлд бэлтгэгдсэн Дундад улсын тамирчдын зорилго нь зөвхөн алтан медаль л авах гэнэ. Хятадын тамирчин хүүхдүүд долоон настайдаа хорь гаруй удаа сунайж чадах ба 16 нас хүрээд дэлхийн дээд амжилтыг эвдэх зорилготой хүмүүждэг байна.

Хятадын спортын дэвшил нь тамирчдыг бэлтгэх хатуу, хүнд нөхцлөөс гадна шинжлэх ухаанаар тодруулж мэдэгдээгүй байгаа эм тун хэрэглэсэнтэй холбоотой гэж зарим сэтгүүлчид сэжиглээд байгаа гэнэ. Тухайлбал, 16 настай Е Шивень усанд сэлэлтээр дээд амжилт тогтоосны дараа дуулиан мандсан юм. Америкын талынхан олимпын тоглолтын үеэр “эндээс сэргээшийн үнэр гарсан” гээд зохих албадыг шалгах хэрэгтэй гэсэн байна. Харин Хятадын тал үүнд шууд хариу барин “амжилт маань сэргээшинд биш бэлтгэл сургуулийн системд байгаа” гэсэн байна.  
Дэлгэрэнгүйгээр: http://www.regnum.ru/news/

Ш.МЯГМАР


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж