Ганбууш төрсөн өдрөө тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Ганбууш төрсөн өдрөө тэмдэглэв

Шар хэвлэлийн “баатар” Ганбууш төгс эмэгтэй болох мөрөөдлөө биелүүлэн Тайландад хүйс солиулах мэс ажилбар хийлгээд өнгөрсөн зургадугаар сард эх орондоо ирсэн билээ. Тэрбээр саяхан төрсөн өдрөө нижгэр тэмдэглэжээ. Төрсөн өдрийн эзэн баярын үдшээ ягаан өнгийг онцолсон юм. Тэрбээр “Channel” брэндийн ханцуйгүй богино ягаан  даашинзыг цэцгэн хээтэй силкэн цамцтай нь хослуулан өмч, “Swarovski” брэндийн ягаан шигтгээтэй хүзүүний зүүлт, ээмгээр гоёсон байлаа. 58 хүрсэн гэхэд толиотой харагддаг Ганбууш өөрийн гоо сайхны нууцаа бүжиг хэмээн онцолдог. Тайчих урлагийн монголд хөгжихөд чамгүй үүрэг гүйцэтгэсэн түүний төрсөн өдөрт гарын шавь нар нь ирэн тайчих үзүүлбэрээр бэлэг барьсан юм.

А.ЗУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж