Их, дээд сургуулийн хичээлийг хойшлуулахгүй

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Их, дээд сургуулийн хичээлийг хойшлуулахгүй

Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Гэтэл нийслэлд зам засварын ажил ид өрнөж байгаа тул замын хөдөлгөөнийг ачаалыг бууруулах зорилгоор Их, дээд сургуулийн хичээлийг тодорхой хугацаагаар хойшлуулах асуудал үүсээд байсан. Боловсролын сайд Их,дээд сургуулиудын удирдлагуудтай уулзаж энэ талаар хэлэлцсэн боловч үр дүнд хүрээгүй байна. Учир нь сургуулийн удирдлагууд багш нарын нийгмийн асуудлаас шалтгаалан хичээлийг хойшлуулах боломжгүй гэсэн байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж