
Хосуудын салалт Томын хувьд маш хүнд цохилт болсон ч тэрбээр өөрийн карьерийг хөөхөөр шийдсэн аж. Харин Том сүүлийн үед ажил болон хувийн амьдралын олон асуудлаас болж зургаан килограмм турсан гэнэ. Grazia-д мэдээлснээр сүүлийн үед тэрбээр ганцаараа байхыг илүүд үзэж, найз нөхөд болоод гэр бүлийхэнтэйгээ хоол идэж байгаа нь төдийлөн харагдахаа больсон гэнэ. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Том Круз охин Суритайгаа уулзсан бөгөөд тэдний уулзалтын дараа Кети охиноо ирж авчээ.
Э. Анхтуяа