Эрчим хүчний сайд М.Сономпил өнөөдөр Эрчим хүчний газарт очиж ажилласан байна. УИХ-аас баталсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд зарим нэр бүхий агентлагийг татан буулгах тухай заагаад байгаа. Энэ хүрээнд Эрчим хүчний газар нь татан буугдаж, бие даасан яам болж өргөжих болоод буй. Тиймээс тус газрын байранд Эрчим хүчний яам байрших гэнэ. Ямар ч байсан сайдаар томилогдсоноосоо хойш хаана байрлаж ажлаа хийж буй нь мэдэгдэхгүй байсан сайд М.Сономпил удахгүй татан буугдсан газарт төвхнөж, хэд хоног саатсан Эрдэс баялаг эрчим хүчний яамны байрнаас өрх тусаарлах боллоо.
Г.ДАРЬ