Төрийн ордонд болж буй үйл явдал, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурвалжлан хургэх, сонгогчидтой нь холбох гүүр болох үүргийг парламентын сурвалжлагчид гуйцэтгэдэг. Сонин, сайт, телевиз, радиогийн сэтгүүлч, сурвалжлагч, зураглаач, гэрэл зургийн сурвалжлагчид Төрийн ордны Г танхимд байрлан мэдээ, сурвалжлагыг газар дээрээс нь цаг алдалгүй дамжуулдаг юм.
Харин тэгвэл одоо энэ танхимыг УИХ-ын байнгын хорооны хуралдааны танхим болгох шийдвэр гарч байгаа юм байна. Үүнтэй холбогдуулж сэтгүүлчдийг Төрийн ордны дөрөвдүгээр давхрын Нутгийн удирдлагын танхим руу нүүлгэж тэнд хэвлэлийн бага хурлын танхим байгуулахаар болжээ.
Д.ОЮУН