Хойд Солонгосын лидер Иранд айлчилна

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын лидер Иранд айлчилна

Хойд Солонгосын лидер Иранд айлчилна

БНАСАУ-ын залуу удирдагч Ким Чен Ун анхны гадаад айлчлалаа Иранд хийх гэж байна. Тэрбээр энэ сарын 26-31-нд Ираны нийслэл Тегеранд болох Эвсэлд үл нэгдэх орнуудын удирдагчдын уулзалтад оролцохоор болжээ.
Энэ талаар БНСУ-ын Ренхап агентлаг мэдээлжээ. Ийнхүү дэлхийн бараг цорын ганц хаалттай орон болох Хойд Солонгосын залуу лидер олон улсын уйл ажиллагаанд биечлэн оролцох гэж байгаа нь ажиглагчдын анхаарлыг ихэд татаж буй ажээ.
Өмнө нь 2009 онд Египетэд болсон Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний хуралд Хойд Солонгосын албан бус удирдагч гэгддэг Ким Ен Нам оролцож байсан байна.
Дашрамд дурдахад дэлхийн 120 орныг эгнээндээ нэгтгэсэн Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний Тегеранд болох хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох юм. Түүнд уг хурлын урилгыг Ираны Гадаад хэргийн дэд сайд өөрийн биеэр Монголд айлчлан ирж гардуулсан билээ.

Д.ОЮУН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж