Уг хүүхэлдэйн кинонд Кейхо хэмээх сонсголын бэрхшээлтэй нэгэн охины ээдртэй амьдралыг өгүүлэх бөгөөд түүнд тулгарч буй гэр бүлийн болон нийгмийн асуудлууд хэрхэн хөндөгдөж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөх “Самрын үр” байгууллага хэрхэн үүсэн байгуулагдсан түүхийг бодит амьдрал дээр тулгуурлан харуулсан аж. Тус кино нь 1997 онд Япон улсад дэлгэцийн бүтээл болж, Япон даяар 3300 удаа гарч, 1 сая гаруй хүн үзсэн бөгөөд хүнд, давхар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн асуудалд хандсан ойлголт болон дэмжлэгийн тойргийг тэлсэн байна. “Самрын үр” киног 1999 онд Австрали улсын Брисбэн хотноо англи хэл дээр гаргахад ихээхэн шуугиан тарьж байсан бөгөөд 2000 онд Хонгконгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамжийн төвийн хүсэлтээр тус улсад гаргасан байна.
Киноны нээлтийн ажиллагаанд найруулагч Накахаши Макито гуай өөрийн биеэр хүрэлцэн ирж сонирхолтой яриа өрнүүлэх аж. “А5 төсөл” багийнхан киноноос олсон орлогоо цаашдийн нийгмийн төлөөх сайн дурын үйл ажиллагаанд зориулан ажиллах юм байна. Мөн наймдугаар сарын 27-нд Даланзадгад хотноо тус киногоо толилуулах аж.