Гэтэл тэрбээр саяхан ахин хулгайн хэрэгт холбогдсон байна. Энэ удаад тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд нэгэн “home party-д” уригдаж нэг шөнийг зугаацаж өнгөрөөжээ. Харин маргааш нь үдэшлэг зохиосон гэрийн эзэн үнэт эдлэлүүдээ алдсан хэмээн цагдаад гомдол гаргасан байна. Тэрбээр гэрээсээ олон сая ам.долларын үнэтэй цагнууд болон нүдний шилээ хулгайд алдсан гэж цагдаад мэдэгджээ.
Хохирогч энэхүү хэрэгт Линдсей Лоханы дагуулж ирсэн үл таних хоёр залууг сэжиглэсэн байна. Тэрбээр цагдаад Линдсейг үдэшлэгт ирэхдээ дүү Кой, туслахаа мөн өөр хоёр танихгүй залууг дагуулж ирсэн бөгөөд тэр хоёр залууг сэжиглэж буйгаа хэлжээ.
Энэхүү хэргийн улмаас цагдаа нар өнгөрөгч даваа гаригт Линдсейг дуудан байцаалт авсан байна. Одоогоор уг хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа аж.