Үерт 45 га тариалангийн талбай сүйджээ

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

Үерт 45 га тариалангийн талбай сүйджээ

Бороо хур элбэгтэй байгаа энэ зуны турш үер усны аюулаас болгоомжлохыг албаныхан сануулсаар байгаа билээ. Ойрын өдрүүдэд орсон усархаг бороонд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 45 га тариалангийн талбай өртөж сүйджээ. Тус тариалангийн талбай нь 48 айлынх бөгөөд орон нутгийнхаа хүнсний ногооны хэрэгцээг хангадаг байсан аж. Хүнсний ногоо усанд автаад хоёр хоноход агааргүйдээд ялзардаг юм байна.

Улмаар тус талбай дахь хүнсний ногоог худалдаалах ямар ч боломжгүй болсон хэмээн оршин суугчид хэлжээ. Эдгээр тариаланчид ямар нэг багаж, төхөөрөмж хэрэглэдэггүй бөгөөд газар тариалангаар амин зуулгаа залгуулдаг байна. Мөн тэд тариалангийн талбайтай болохын тулд хамгийн багадаа л хоёр сая төгрөгийн зээлийг банкнаас авсан байжээ.

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж