Хөвсгөл аймгийн Жаргалант сумын эрүүл мэндийн төв Монгол улсын эрүүл мэндийн тэргүүний ажилтан, ахмад зүтгэлтэн эмч Ц.Түмэн-Аюуш агсны нэрэмжит болжээ. Тэрээр тус суманд хүн эмнэлгийн анхны эрхлэгчээр нэр хүндтэй ажиллаж байсан учраас нутгийн иргэд сумынхаа хүн эмнэлгийг түүний нэрэмжит болгох хүсэлтийг аймгийн иргэдийн хуралд хүргүүлсний дагуу ийнхүү шийдвэрлэсэн байна. Үүний дараагаар Жаргалант суманд эрүүл энхийн манаанд ажиллаж буй шилдэг эмч сувилгч нарт Ц.Түмэн-Аюушийн нэрэмжит шагналыг гэр бүл үр хүүхдүүд нь гардуулж ажлын амжилт хүсчээ. Энэ үеэр идэр бүсийн “Их жаргалант хурд” наадмыг Ц.Түмэн-Аюуш агсны гэр бүл үр хүүхдүүд нь ивээн тэтгэн амжилттай зохион байгуулсан аж.
Б.Гантуяа /Хөвсгөл/