
Энэхүү төвийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч гишүүн О.Мэдэхгүйн санаачилгаар “Дэзэрэт” олон улсын энэрэнгүй байгууллагын дэмжлэгээр байгуулсанд чихрийн шижин өвчнөөр шаналж яваа иргэд ихэд баярлан талархал илэрхийлж байв. Олон улсын энэ байгууллагын орон нутаг хариуцсан захирал Жеймс Ричардсон, Анна Ричардсон нар нийт дөрвөн сая гаруй төгрөгийн санхүүжилтээр дэмжлэг үзүүлж бэлтгэсэн сургалтын болон багшийн ширээ сандлаас эхлээд таван модуль сургалтын самбар, үзүүлэн, тестүүд, мөн чагнуур, даралтын болон хөлний улны үзлэгийн аппарат, өөх, саахар тодорхойлогч төхөөрөмж, өвчний биеийн жин, өндрийн хэмжүүр зэргийг хүлээлгэн өгөв. “Дэзэрэт” олон улсын энэрэнгүй байгууллагатай ийнхүү холбоо тогтоож аймаг орон нутгийнхаа чихрийн шижин өвчтэй иргэдэд сургалт сурталчилгаа хийх, эмчлэн эдгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх энэ сайхан санаачилга гаргасан О.Мэдэхгүй нь Булган нутгийн бренд буюу нэрийн хуудас болсон “Сэлэнгэ” үүлдрийн үхэр бий болгоход үйлдвэрлэлийн гүнд мэргэжлийн чиглэлээр гардан ажилласан төрийн шагналт хүн бөгөөд чихрийн шижин өвчний зовиур шаналгааг 20 гаруй жил бие сэтгэлээрээ мэдрэн эдэлж яваа ажээ.