Д.Дорлигжавыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Д.Дорлигжавыг дэмжлээ

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Дорлигжавыг Монгол Улсын ерөнхий прокуророор томилох асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Тус хуралд оролцсон нийт 13 гишүүнээс 12 гишүүн түүнийг дэмжсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар дэмжихгүй гэж мэдэгдсэн. Тэрээр дэмжихгүй шалтгаанаа улс төрийн томилгоо болж байна гэж тайлбарласан. Мөн Д.Дорлигжав нь Монгол Улсын Ерөнхий прокурор болсноор нийгэмд байгаа олон асуудлыг шийдэж болох ч, дараагаар нь прокурорын байгууллага ард түмний хүсэж байгаа шиг цэвэр шударга байгууллага болно гэдэгт эргэлзэж байгаагаа мэдэгдсэн. Мөн өмнөх прокурор Н.Алтанхуяг яагаад ажлаа хүлээлгэж өгөх болсон, Д.Дорлигжав нь өмнө нь хуулийн байгууллагад шалгагдаж байсан уу, зэрэг асуудлыг хөндөж байсан. Гэхдээ үүнд Л.Дорлигжав Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн даргаар ажиллаж байхтай холбоотой хуулийн байгууллагад шалгагдаж байсан нь үнэн. Гэхдээ буруугүй болох нь нотлогдож нэр нь цэвэр байгаа гэж хэлсэн. Мөн тэрээр хуулийн байгууллагад 20 жил ажилласан туршлагатай гэнэ. Одоогоор УИХ-ын чуулганы хуралд Монгол Улсын Ерөнхий Прокуророор Д.Дорлигжавыг томилох эсэх талаар хэлэлцнэ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж